монгол хэл найруулга зүй

Монгол Хэлний Найруулга зүй


Монгол Хэлний найруулга зүй

Оршил :

Найруулгын алдааг дотор нь 10 ангилж үздэг билээ. Найруулгын алдаа ба найруулгын бус алдаа гэж ерөнхийд нь 2 ангилдаг. Энэ удаад энгийн сонин, хүмүүсийн яриа, сурагчийн зохион бичлэг гэх мэт хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаануудыг тодотгон авч бичлээ.

Найруулгын бус алдаа :

  1. Баримтын

  2. Логикийн

  3. Хэлзүйн

  4. Гоо зүйн

Найруулгын алдаа :

  1. Үг буруу сонгосон

  2. Үг илүүдсэн

  3. Үг дутсан

  4. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон

  5. Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийг олон дахин давтсан

  6. Үгий өнгө аяс гажсан

Алдаатай 5-н өгүүлбэр :

  1. Энэ өгүүлбэр нь Үг илүүдсэн алдаатай өгүүлбэр юм.

Намайг багад аав намайг сургуульд суулгахгүй гэж бөөн
юм болдогсон. Би ч гэсэн суух дуртай байгаагүй л дээ / сурагчийн зохион
бичлэгээс /

Тайлбар :

Дэндүү нуршсанаас болж ойлгоход хэцүү болжээ.

Зөв болгож бичвэл :

Аав намайг багад сургуульд оруулахгүй гэж их юм болдогсон.

  1. Энэ өгүүлбэр нь Үг дутсан алдаатай өгүүлбэр юм.

Чадварлаг бурхан шиг эмч явуулжээ. / зар мэдээ сониноос /

Зөв болгож бичвэл :

Чадварлаг сайхан сэтгэлтэй, бурхан шиг эмч бидэнд явуулжээ.

 



  1. Энэ өгүүлбэр нь Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон өгүүлбэр юм.

Хөх өвгөний нүүр шиг

Хүйтэн сарыг хөнжил юугаан болгон / "Улиас" шүлгээс /

Тайлбар :

Сарыг "хөх өвгөний нүүр"-тэй зүйрлэсэн нь оновчгүй болжээ. Мөн сар алсаас харагдахдаа хэзээ ч
хөх өнгөөр харагддаггүй харин шарлаж, эсвэл цагаарч харагддаг шиг санагдана

  1. Энэ өгүүлбэр нь Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийг олон дахин давтсан алдаатай өгүүлбэр юм.

Уншигчийн үнэмлэхийг та олгох уу? Уншигчийн үнэмлэхийг хаанаас авч
болох вэ? Уншигчийн үнэмлэх ямар үнэтэй вэ? / номын санчид хандсан сурагчийн яриа /

Тайлбар :

Энэ өгүүлбэрт нэгэн оюутан "Уншигчийн үнэмлэх" гэсэн үгийг 3 удаа давтсан байна.

Зөв болгож бичвэл :

Уншигчийн үнэмлэх ямар үнэтэй, хаанаас авч болох вэ?

  1. Энэ өгүүлбэр нь Үгний өнгө аяс гажсан алдаатай өгүүлбэр юм.

Наадмын талбайд хөл тавих зайгүй хүмүүс багширчээ

Тайлбар :

Гэсэн өгүүлбэрт "багширчээ" гэсэн үг нь найруулгын өнгө аясыг гажуудуулжээ. "багшрах" гэдэг нь амьтад олноороо цугларахыг хэлдэг. Үүнийг хүн дээр хэрэглэсэн нь буруу болжээ

Зөв болгож бичвэл :

Наадмын талбайд хөл тавих зайгүй хүмүүс цугларчээ.

Үлгэр жишээ өгүүлбэр

Чойном Залуу нас найраглал

Хөрстийн амьдралд хөл алдсан
Х
өлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад енгерсен
Шунхан улаан залуу нас мину!




М.И.Калинин "Хэрэв угээр үнэн зөв, яруу тодорхой илэрхийлж чадаагүй бол хүний оюун ухааны дээд ололт, хамгийн гүн гүнзгий мэдлэг, хамгийн хурц тод санаа хүмүүст хүртэхгүй өнгөрнө" гэсэн байдаг. Энэ бол найруулгад эрхэмлэх зүйл даруй мөн. Найруулгазүйн шаардлага хангаагүйгээс найруулгын алдаа үүсдэг. Найруулгын алдааны гухай ойлголт өргөн утгатай боловч алдааны шинжээс шалтгаалан дстор нь ангилж болно. Бид тогтмол хэвлэлймн материалд тулгуурлан найруулгын алдааг дараах байдлаар ангилах саналтай байна. Үунд:
1. Найруулгын бус алдаа, үүнийг:
а/ баримтын
б/ логикий
                  в/ хэлзүйн
г/ гоозүйн   
2. Найруулгын аЛдаа, үүнийг: 
а/ үг буруу сонгосон
б/ үг илүүдсэн 
          в/ үг дутсан 
          г/ яруу хэрэглүүр оно^чгүй сонгосон
           Д/ нэг үгийг давтсан 
          е/ үгийн енгө аяс гажсан гэж ангилна.
Уг алдаануудыг жишээн дээр үзье. 
Баримтын алдла. Тухайн юм үзэгдэл, баримт сэлтийн талаар мэдэхгүй буюу эсвэл тойм төдий төсөөлөлтэй оаиснаас үүссэн алдааг баримтын алдаа гэж үзнэ. Ийм алдаа уг асуудлыг н^рийн нягтлаагүйгээс, залхуу хойргоос хариуцлагагүй хандсанаас, залхуу хойргоос нэрэлхүү зангаас' гүицэд лавлаагүй заргээс үүсдэг. Цэг таслал, үг үсэг тоо оаримт зэрэг бүх зүйл энэ алдаанд хамаарна. Ихэвчлэн санамсаргүй тохиолдл00р гардаг боловч хааяа санаатай ийм алдаа үүсгэдэг нь нэн харамсалтай.
■^Хөвгүүдийн ирээдүйн өсөлтийг мэдэхийн тулд тухайн хүүхдиин эцгийн нурууны өндөр дээр эхийн нурууны өндрийг нэмж гарсан тоог 108-аар үржүүлээд хоёрт хувааж гаргадаг оаина /сониноос/
^ Энэ аргазүйн зөвлөгөөг уншигч ойлгохп/й байна гухаилбал, эцэг нь 1?0 см, эх нь 160 см өндөр байж гэж үзэзд, дээрх аргаар тооцоолоход хүүгийн өндөр 17 м 82 см оолох юм байна. Лав лXX зууны үеийн хүний есөлт ийм оолохгүи билээ. гэтэ/, дээрх алдаа 108 гэсэн тоонд нэгийнтооны ард таслал тавиагүйгээс үүсчээ. Зүй нь 1 08-аар
ҮСЭН б°Л Ш °М ӨНДӨР б°ЛЖ ИТГЭ й байх
ХужипбиЭН ^*"* "НЭГ ЯАУУ ЛЭМ өгтэй мах ачиж Хужирбулангиин цэргийн хоолонд хүргэж өгөхдвө "Хайнагийн
оух хөллөж явдаг"-аар, бичсэнийг "Утга зохиол урлаг" /1984 №14/ сонинд шүүмжлэн "Хайнагийн бух" хөллеж явдаг нь хачирхалтай. Зүгээр нэг шар үхэр хеллөсөн бол яасан юм? ьурханы шавь" 6олоод л замилан хорвоод байхгүй бух хөллөсөн хэрэг биз. Хайнаг гэдэг үхэр байдгийг үг^йсгэхгүйтХийиЭхДяЭГ ТОДОТГОЛ нэг вгсөн нь огт бур^уу болж бичсэн Хяг« .ҮИЛ ЯВАЛЫГ ҮНЭМШИЛГҮЙболгоход хүргэжээ. Хаинагаар бух та8ьж, байсан удаа хэдий үед ч гараагүй оаих Ирээдүид малынүүлдэр угсаа сайжирч, хайнагаар оух тавьж болох юм. 1д20-иод оны үед хайнагаар бух тавьж
байгаагүй нь лав. Хайнагийн шар байсан бол бух, шарын: будлиан арилахсан билээ" гэж бичсэн байна. Энэ бол бодит " үнэнийг гажуудуулсан баримтын алдаа болжээ.
1992 онд Япон, монголын хамтарсан санал асуулгын
дүнг гуравхан алдаа "гарган" "Ардын эрх" сонин хэвлэжээ.
Ажиглагтун!
Монголын ард олны санал бодлыг
өнөөгийн дүр төрх ;
10. Одоогийн засгийн газрын явуулж байгаа эдийн засгийн бодлогоос та дэмжмж байна уу?
алдаа залруулга
1. Дэмжиж байна 24,9 59,3
2. Дэмжихгүй 59,3 24,9.
3. Бусад... 15,7 ■. 15,7
15. Таныхаар дэлхий дахинд монголын бахархах зүйл юу вэ?
1. Монгол орны сайхан байгаль 14,9 65,0
2. Монгол морь, таван хошуу мал 27,9 27,9 ^
3. Монгол гэр 8,0 , * 8,0 %*
4. Морин хуур, ардын дуу 4,3 4,3 р
5. Эрийн гурван наадам 14,4 14,4 %■
6. Монгол бичиг соёлын өв 23,3 23,3
7. Чингис хаан 65,0 14,9
8. Д.Сүхбаатар 1,9 1,9 ^
9. Хөрсөн дорхи баялаг нөөц 31,6 31,6 *,'
10. Бусад ... 8,2 8,2 /;
28. Япон улс танд хүний хувьд дотно санагддаг уу? *■
1. Дотно санагддаг 14,7 43,1 ■*
2. Дотно санагддаггүй 42,0 42,0 ;"*
3. Бусад ... 43,1 14,7
"Ардын эрх" 1992. №180. № 183
Үүнийг санамсаргүй алдаа гэж итгэхэд нэн бэрх байна.                 *
Учирзүйн алдаа. Сэтгэхүйн хууль, учир шалтгааны
хэм хэмжээг зерчсөнөес үүссэн алдааг хэлдэг. Алдааг
ангилахпаа илзрхийлж байгаа зүйлийн ут.'^ болон түүнд
хэрэглэж байгаа хэрэглүүрийн харьцааг бодолцох чухал
сайдаг. - '
Учирзүйн үндсзн хуулиудыг нарийн мэдэх нь яруу сайхан найруулан бичихэд нэн тустай. Эдгээр хуулиуд нь зөв сэтгэхүйн чухал шинжүүд болох тодорхой зөрчилгүй, тууштай,үндэслэлтэй       байдлуудыг      илэрхийлдэг. Тухайлбал,
адилтгалын хууль нь янз бүрийн бодлуудыг адилтгаж болохп/й, бас адилхан бодлуудыг өөр өер авч үзэж болохгүй гэсэн чухал шаардлагыг хангах учиртай. Зөрчилгүйн хууль нь үгүйсгэлцсэн хоёр бодомж нэг зэрэг үнэн байж чадахгүй бөгөөд ямар ч гэсэн нэг нь худал байх ёстой гэж үздэг. Энэмэтчилэн хуулиудыг нь дангаар уншихад тун ойлгомжтой зүйл байдаг боловч ярьж бичиж байгаа тохиолдолд үүнийг зөрчсөн алдаа элбэг гардаг. Жишээлбэл:
Хаалттай үзүүлэх тоглолт болно. Өргөнөөр ирж үзнэ
үү. (Телевизийн зарлал)
Нийслэлээс хуруу хүрэм зайд орших Батсүмбэр суманд очиход маш хол байлаа. (сониноос)
Хонь ямаа орой хотлуулахад хариулагч өөрөө малдаа туугдан маш зөелөн орж ирэв. (сониноос)
Мал дээр өссөн хедөөний хүүхэд болохоор бүр багадаа морь унаж сурсан кэм. Ямар сайндаа морио шилгэхээр уначих вэ дээ. (сониноос)
Түүний суудаг байр давчуу боловч сэлүүхэн (сониноос)
Дээрх вгүүлбэрүүд зөв сэтгэхүйн үүднээс авч үзэхэд алдаатай болсон нь илэрхий. Бүгд учир зүйн зөрчилгүйн хуулийг гажуудуулсан нь илт ажээ.
"Нийслэлийн 10 жилийн 10-р дунд сургууль дзэр очсон тэр едер эцэг эхчүүдтэй уулзаж,
-Таны хүүхэд хэн багшийн ангид орсон бэ? гэж асуухад өндөр нуруутай зрэгтэй хүн,
-Сайнжаргал багшийн ангид гэж хариуллаа.
-Тогвэл манай хоёр нэг ангийн сурагчид болжээ гэж нэгэн эмэгтэй хэлэв.
Би эдний ярианаас Сайнжаргал гэж сайн багш байдаг юм байна тэж ойлгов" /сэтгуулээс/
Энд багшийн тухай ойлголт гараагүй байхад шууд "сайн багш" гэсэн дүгнэлт хийжээ. Ийм учраас учир шалтгааны хангалттай үндэслэлийн хуулийг зөрчсөн алдаа гарсан байна. Энэ хуулийн шаардлага бол аливаа бодол юуны өмнө үнэн зөв байхын тулд үндэслэлтэй байх ёстой гэсэн үзэлд хүрдэг. Энэ нь үнэнийг худлаа зүйлээс ялгахад, түүнчлэн зөв дүгнэлтэд хүрэхэд тусалдаг юм.
Хэлзүйн алдаа. Монгол хэлний үг бүтэх ёс, үгийн хэлбэржилт, хэлзүйн хэм хэмжээг зөрчсөний улмаас үүсэх алдаа бий. Үүнийг хэл зүйн алдаа гэж үздэг. Хэл зүйн хэлбэрийг буруу хзрэглэснээс гарч байгаа алдаа нь найруулга зүйн хувьд үгийн хэлбэрийн төдий өөрчлөлт байдаг
учраас илэрхийлж байгаа зүйлийн утгад нөлөвлөхгүй, уншигчийн анхаарал гөдийлөн татахааргүй удаа байдаг. Гэвч аливаа найруулгын үг, өгүүлбэр бүр дээд зэргээр шилж сонгосон, хамгийн зөв байх шаардлагатай билээ. Хэл зүйн хэм хэмжээ зөрчсен алдаа найруулга зүйн алдаа болоннөлеөлөх нь цөөнгүй. Үүнийг зөв бичгийн дүрмийн алдаатай хутгаж болохгүй.
"Харин залуу шатарч энэхүү "аваргын зан чанарыг" хараахан эзэмшээгүй байжээ. Учир нь энэ щатар1г сонирхолтой, шатрыг хүндлэн биширдэг хүн байв. Гэхдээ тэр дэлхийн аварга болохдоо үнэхээр дэлхийн аваргын зан чанарыг ззэмшиж чадсан байсан. /сониноос/
Энэ хэсзп" -харин,-учир нь, -гэхдээ гэсэн холбоосыг буруу хэрзглэснээс өгүүлбэрүүдийн хоорондын уялдаа алдагдсав төдийгүй учир зүйн шүтэлцээт чанар нь эсрэг угга гаргажээ.
"УАДБЧ-ын гоцлол хөгжимчин... хуучраар дэлхийн сонгодог хөгжмеө". тоглож байхад ДБУАТ-ын хийлчин... гучин хоёр жил хили.й!- аялгуугаар үзэгч түмнээ баясгаж явна" /сониноос/
"байхад" гздэг үгийн хэлбэржилт оновчгүй болсноос хоёр хөгжимчинг хооронд нь сөргүүлсэн мэт болжээ. Уг нь хоёулаа шилдэг хегжимчин гэж бичих гэсэн бололтой.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Мбат (зочин)

Таны блог гайхалтай сургамжтай юм. Би эрдэм шинжилгээний нэг хүрээлэнгийн захирал, манай ажилтнууд дандаа гадаадад сурч, төгссөн хүмүүс байдаг, тэдний монгол хэлээр бичсэн юмыг засах гэж хамаг цагаа бардаг юм. Таны блогийг үзээрэй гэж би хүмүүстээ захьлаа.

Нямка (зочин)

Санаа авах зүйл ихтэй, сайхан бичлэг байна. Албан бчгийн найруулга зүйн талаар зөвлөгөө авч, хамтран ажиллах санал тавьж байна.

Сүхбаатар Ц. (зочин)

Битгий хүний номоос хулгай хийгээд байгаарай ХУЛГАЙЧ минь!!! Энийгээ авахгүй бол шүүхэд хандана шүү!!!

цээгий (зочин)

Үнэхээр сургамжтай ойлгомжтой байна бидэнд мэдээлсэнд баярлалаа

Зочин

уг нь юм хийх гэж хичээжээ.даанч хүний юм хуулчиж.яадаж алдаатай өгүүлбэрүүдю соличихгүй.диплом эсвэл курсийн ажил бололтоии.болохгүй шүү.

Баясгалан (зочин)

мэдээллээр хангаж байгаад баярлалаа.

enhuush (зочин)

Saihan sanagdlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)